Олон улсын олимпийн хороогоор самбо бөхийг Олимпийн спортоор хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг Олон улсын самбо бөхийн / FIAS/ холбооноос дахин тавьсан тухай FIAS-ын дэд ерөнхийлөгч Сергей Елисеев РИА Новостид мэдээлжээ.
Олон улсын олимпийн хорооноос гаргасан номонд самбо бөхийн тухай гарсан байна, Энэ нь самбо бөхийг Олимпийн спорт хэмээн хүлээн зөвшөөрөх боломжийг олгож магадгүй гэнэ.
Тиймээс ОУОХ-нд асуудлаа ахин тавих гэж байгаа ажээ. Хэрвээ ОУОХ-ноос самбо бөхийг Олимпийн спорт гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд, Олон улсын самбо бөхийн холбоо олимпийн хөтөлбөрт оруулах арга хэмжээг авах гэнэ.