Энэ сарын 10-11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1305 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатайгаар хөнөөсөн нэг хэрэг гарсан байна. Харин золгүй байдлаар таван хүн амь насаа алджээ. Мөн хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг гурав бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн хэрэг 19, осол 14 гарч 20 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.