УИХ-ын дарга зөвлөхөө өөрчилжээ

УИХ-ын дарга З.Энхболд өөрийн зөвлөхөөр өнгөрсөн Засгийн газарт Зам тээврийн яамны сайд байсан А.Гансүхийг томилсон байна. Тодруулбал УИХ-ын даргын зөвлөх Н.Лувсанжав тэтгэвэртээ гарч орон тоо гарсан учраас ийнхүү шинэ зөвлөхийг ажилд нь томилжээ. А.Гансүх нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газарт Зам тээврийн сайдын албыг хашиж байсан ч бүтцийн өөрчлөлтөд орж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.