Хөдөлмөрийн төв бирж болон "Оста", "Мэдлэгт суурилсан ирээдүй" хөдөлмөрийн хувийн биржүүд, Монгол улсын найман шилдэг байгууллагууд хамтран "Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг Хөдөлмөрийн биржийн нэг давхарт 12.00 цагаас эхлэх бөгөөд ажил мэргэжлийн баримжаа олгох талаар зөвлөгөө авах, “Хувь хүний хөгжил” сэдэвт лекцэнд суух, Нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл авах, ажил олгогчидтой уулзах, ажлын байранд зуучлуулах боломжтой юм.