”Утгын чимэг - 2014” шилдэгүүд тодорчээ

Монголын Зохиолчдын Эвлэл 1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болсон билээ. МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм. 

"Утгын чимэг" наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг. 

2014 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Уг наадмын урьдчилсан шатанд 10 зохиолчын өгүүллэгүүд шалгарсан байна. Үүнд: 

1. Н.Бадамжав -     “Гудамжаар...” 
2. Т.Баянсан -     “Таалагдах өвчин” 
3. Т.Бум-Эрдэнэ -    “Сонин зүүд” 
4. Ц.Доржготов -      “Гичий чонын гиншээ” 
5. Б.Золбаяр -     “Цоожны ганц шүдлэн” 
6. Я.Мөнхжаргал –     “Нүд” 
7. Б.Пүрэвдаш-     “Зээрээ, Зүрхээ хоёр” 
8. Ц.Түмэнбаяр-     “Нангиадын хатан” 
9. Ө.Үлэмжтөгс -    “Цоожтой гүүр” 
10. М.Энхболд-     “Хандгайн уруул”
 

“Утгын чимэг - 2014” наадам маргааш буюу энэ сарын 12-ны өдөр эхэлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.