Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард 8.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнийг 2013 оны мөн үетэй харьцуулахад 26.7 хувиар өссөн дүн болсон гэж Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Зөвхөн 11 дүгээр сард л гэхэд үйлдвэрлэлийн хэмжээ 756.6 тэрбум төгрөгт хүрснээр нийт дүнгийн 9.2 хувийг бүрдүүлж байна. Салбараар нь харвал уул уурхай, олборлох аж үйлдвэр нийт үйлдвэрлэлийн дийлэнхийг бүрдүүлдэг хандлагаа хадгалжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэр өнгөрсөн сард 512 тэрбум төгрөг, энэ оны эхнээс 5.6 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Энэ нь 11 дүгээр сарын нийт үйлдвэрлэлийн 67.7 хувийг, оны эхнээс тооцсон нийт үйлдвэрлэлийн 68.2 хувийг бүрдүүлж байна. Энэ оны эхний 11 сард уул уурхай, олборлох аж үйлдвэр 27.3 хувиар, боловсруулах аж үйлдвэр 26.7 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл болон усан хамгамж 19.9 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн хорооны тайланд дурджээ