Агаарын борхирдол ямар байгааг мэдээлэх хяналтын самбарыг нийслэлийн зарим хэсэгт байрлуулжээ. Иргэд уг самбараас өөрийнх нь амьдарч байгаа бүсийн агаарын бохирдол тухайн цаг мөчид ямар хэмжээнд байгааг мэдэх боломжтой болжээ.
Агаарын чанарын албанаас уг самбарыг нийслэлийн Зурагт, Баруун дөрвөн зам, Толгойт, Сонсголон, Хар хорин, Амгалан, Багшийн дээд, Зуун айл зэрэг арван байршилд байрлуулсан байна.
Мөн агаарын бохирдлын хэмжээнээс гадна цаг агаар, салхины хурд чиглэл зэрэг олон зүйлийг мэдээлдэг ажээ.
Нийслэлийн агаарыг бохирдуулагч азотын исэл, хүхэрлэг хий, тоосонцор, озон, нүүрс төрөгчийн хий зэрэг зургаан хүчин зүйл байдгийг уг самбар тогтоосон байна.
Эдгээрээс азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор гэх гурван зүйл илүү давамгайлу\ж байгаа аж.
Уг самбарыг суурилуулснаар иргэд агаарын бохирдлын талаарх бодит мэдээллийг авч, эрүүл мэндээ хамгаалах ач холбогдолтой гэж албаныхан үзсэн байна. Самбар дээр агаарын чанарын индекс гэх тоо гарах бөгөөд тэр тооноос хамааран бохирдлын хэмжээг тодорхойлох ажээ.