Сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөвөл замын түгжрэл багасна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллага, их дээд болон ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн тарах цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг НЗЦГ-аас холбогдох албаныханд гаргасан байна. Тэдний үзэж буйгаар ийм арга хэмжээ авснаар замын түгжрэлийг хөрөнгө мөнгө заралгүй бууруулах боломжтой аж.  Өнөөдрийн байдлаар нийслэлд  нийт 441836 тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа гарч.  Тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл их болж байгаа гэнэ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан гэж үзэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.