Нийтийн тээврийн автобусны жолооч хүн дайрч амийг нь хөнөөжээ

Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр буюу Жуковын музейн автобусны буудлын ойролцоо “Жоби-72 төв”-ийн урд талд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй том оврын автобусны жолооч нэгэн явган зорчигчийг дайрч амь насыг хохироосон хэрэг дөнгөж сая гарчээ. Нийтийн тээврийн 35 дугаар шугам буюу Улаанхуаран-Мах импексийн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд дайрагдсан хүн газар дээрээ нас барсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар ослын газарт ажиллаж буй бөгөөд ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.