“Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд БНАСАУ-ын Пхэньян хотын уран хатгамалчдын үндэсний хатгамлын үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус үзэсгэлэн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь 1000 гаруй уран бүтээлчидтэй аж. Тус төвийн хамтгамалч Чэ Жон Сүний шавь нар энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 40 гаруй бүтээлээ дэлгэжээ.