АТГазар 45 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй гурван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 16 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Тухайн долоон хоногт эрүүгийн дөрвөн хэрэг хүлээн авч, нийт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Түүнчлэн эрүүгийн нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.