НБА-гийн талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбай дээрээ дорнод бүсийн тэргүүн баг болох Торонто Репторс багтай тоглолоо.
Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, үүнээс зургаан оноог нь сүүлийн хоёр минутад авч баг нь 101-105 харьцаагаар найм дараалсан ялалт байгуулсан байна. Торонточууд дуусахад 48 секунт дутуу байхада 102-99 харьцаагаар тэргүүлж байсан ч ялагдал хүлээсэн байна. Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, сэлгээнээс Уэйтерс 18 оноо, Кевин Лов 17 оноо, 9 самбараас бөмбөг авч тусалсан бол эсрэг багаас Терренс Росс 18 оноо, Валанцинас 18 оноо, 15 самбараас бөмбөг авч, Кайл Ловри 16 оноо, 14 оновчтой дамжуулалтаар тус тус тэргүүлжээ.
Бусад тоглолтууд
Торонто Репторс 101-105 Клевлэнд Кавалерс
Портленд Трейл Блейзэрс 98-86 Детройт Пистонс
Даллас Мавирекс 105-114 Мемфис Гризлис
Нью-Иорк Никс 93-104 Нью-Орлейн Паликанс
Милоуки Багс 101-114 Оклахома Сити Тандер
