МАХН-ын ГЗХ өнөөдөр 14.30 цагаас хуралдахаар болжээ. Хурлын үеэр МАХН-ын нарын бичгийн дарга Ц.Шаравдорж намаасаа гарч байгаагаа мэдэгдэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ц.Шаравдоржийн хувьд намынхаа эсрэг турхирсан, намынхаа дотоод дүрмийг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан хэмээн багагүй шүүмжлэлд өртдөг. Тиймээс ч МАХН-ын зүгээс түүнийг хөөх гэж байна гэх яриа гараад байсан билээ. Харин хөөгдөхөөсөө өмнө өөрөө өргөдлөө өгнө хэмээж буй талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно