МҮХАҮТ-ын ээлжит арван есдүгээр их хурал энэ сарын 8,9-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болсон бөгөөд энэхүү их хурлаар ирэх дөрвөн жилд МҮХАҮТ-ыг удирдах удирдлагуудыг сонгосон юм. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчид С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар тус тус нэр дэвшиж Б.Лхагважавыг ерөнхийлөгчөөр томилох тухай шийдэлд хүрсэн.
Тэгвэл өчигдрийн хуралдаанаар МҮХАҮТанхимын даргаар М.Оюунчимэг, Орлогч даргаар М.Сарандаваа нар сонгогджээ. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Оюунтэгшийг хэвээр үлдээх шийвдэр гаргасан байна.
МҮХАҮТанхимын шинэ удирдлагууд өнөөдөр 11.00 цагаас Танхимын 404 тоот өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.