Монголчуудын давсны хэрэглээг бууруулах нь олон талын ач холбогдолтой. Хүнс, хоол үйлдвэрлэгчид 2025 он хүртэл үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хоол, хүнсний давсны агууламжийг 40%-иар бууруулах боломжтой гэнэ. Энэ талаар ч хамтран ажиллахад бэлэн байгаа ажээ.
Давсны хэрэглээг хязгаарласны ач холбогдол:
- Цусны даралт багасна.
- Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна.
- Хэрэв та өндөр даралттай бол давсаа бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үз.
- Давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.