Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Цолоор нь ангилбал улсын аварга 2, улсын арслан 3, улсын гарьд 1, улсын заан 4, улсын харцага 10, улсын начин 23, аймаг цэргийн арслан 52, аймаг цэргийн заан 12, аймаг цэргийн харцага 30, аймаг цэргийн начин 71, шилдэг сумын заан 16 бөх байв.
Өнөөдрийн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат Увснуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарав. Дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар үлдэв. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Э.Даш нар ижил цолтнуудаасаа илүү сайн барилдаж дунд шөвөгт том цолтнуудтай үлдсэн бөгөөд Б.Эрдэнэхүү арслан а.н О.Түмэндэмбэрэл, а.а Н.Золбоо, у.н Ц.Одбаяр, у.з М.Өсөхбаяр, у.х Л.Пүрэвжав нараар тав даваад үзүүр бөх улсын арслан П.Бүрэнтөгсд унасан бол Э.Даш арслан а.н Я.Алтантулга, а.а Б.Дэлгэрсайхан, у.х Б.Пүрэвсайхан, у.а Н.Батсуурь, у.х А.Цацабшир нараар тав даваад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд унасан юм.
Барилдааны нэгийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож Өвөрхангай аймгийн харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Ж.Бямбадоньдод, улсын начин Б.Баянмөнх аймгийн начин Г.Ганбаатарт, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ц.Заяатүшигт тус тус өвдөг шороодов. Энэ даваанд барилдсан шилдэг 16 сумын заанаас ганцаараа нэг давсан Их Монголын хүчтэн дэвжээний сумын заан Ж.Бямбадоньд хоёрын даваанд зүүний магнай улсын аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулаад гурвын даваанд Л.Пүрэвжав харцагад тахим буулгав.
Хоёрын даваа
1. С.Мөнхбат у.ав – Ж.Бямбадоньд с.з ИМХ
2. Г.Эрхэмбаяр у.ав– Г.Ганбаатар а.н
3. Х.Мөнхбаатар у.а– Б.Уртнасан а.н
4. Н.Батсуурь у.а– Б.Ганзолбоо а.н
5. П.Бүрэнтөгс у.а– Д.Төрболд а.н
6. Ж.Бат-Эрдэнэ у.г– Д.Баярманлай а.н
7. Д.Баасандорж у.з– Б.Даваа-Очир а.н
8. М.Өсөхбаяр у.з– Т.Мөнх-Эрдэнэ а.н
9. Б.Батмөнх у.з – С.Бямбадорж а.н
10. Б.Соронзонболд у.з– Б.Энхсайхан ц.н
11. Л.Пүрэвжав у.х– Ш.Нямсайхан а.н
12. Ө.Бат-Орших у.х– П.Даваадорж а.н
13. Т.Өсөх-Ирээдүй у.х– Д.Ганцоож а.н
14. А.Цацабшир у.х– Х.Гантулга а.н
15. Ц.Содномдорж у.х– Т.Шинэзориг а.н
16. Б.Пүрэвсайхан у.х– Т.Ядамсүрэн а.н
17. Э.Батбаатар у.х– Ц.Ганбат а.н
18. Ө.Даваабаатар у.х– П.Жаргалсайхан а.х
19. Э.Оюунболд у.х– Д.Батсүх а.х
20. И.Ёндонсамбуу у.н – Б.Лхагва-Очир а.х
21. Ц.Лхагвасүрэн у.н – Ц.Мөнхбаяр а.х
22. Ш.Уламбаяр у.н– Ю.Пүрэвжаргал а.х
23. Ж.Отгонбаяр у.н– М.Ганзориг а.х
24. Р.Пүрэвдагва у.н– Д.Пүрэвдорж а.х
25. Ду.Батбаяр у.н – Х.Батбаяр а.х
26. Д.Цогзолдорж у.н– Д.Бат-Эрдэнэ а.х
27. Л.Гантулга у.н– С.Ган-Идэр а.з
28. Н.Батзаяа у.н –Д.Ариунмөрөн а.з
29. Ч.Баянмөнх у.н– М.Баасанбат а.з
30. Б.Заяамандах у.н – Б.Батзориг а.з
31. М.Эрдэнэбат у.н– Ж.Дагва-Очир а.з
32. Б.Сангисүрэн у.н – Б.Амбасэлмаа а.з
33. Б.Амарзаяа у.н– М.Батцэнгэл а.з
34. Ч.Цогбаяр у.н– Б.Эрдэнэбаяр а.з
35. Ж.Чулуунбат у.н– Б.Чимэдвандан а.а
36. Ц.Одбаяр у.н– Б.Баянмөнх а.а
37. Л.Цэрэнтогтох у.н– Б.Уугандаваа а.а
38. Т.Баасанхүү у.н– Д.Анар а.а
39. Б.Бадамсүрэн у.н– Ө.Сүхбат а.а
40. Л.Лха-Очир у.н –Б.Мижидсүрэн а.а
41. Ш.Мөнгөнбаатар а.х.а– Б.Хаш-Эрдэнэ а.а
42. Н.Жаргалбаяр а.х.а– Д.Тамир а.а
43. Б.Одгэрэл а.х.а – Г.Ганцоож а.а
44. А.Сүмбээ а.а – Н.Эрдэнэчулуун а.а
45. Б.Хашбат а.а – Б.Уртбаяр а.а
46. Б.Дэлгэрсайхан а.а – Э.Даш а.а
47. М.Бадарч а.а– Д.Амарсайхан а.а
48. Г.Батням а.а – Б.Отгонбаатар а.а
49. Бо.Батжаргал а.а– Г.Түмэнжаргал а.а
50. Б.Бат-Өлзий а.а – А.Давааням а.а
51. О.Хангай а.а –Давж.Батбаяр а.а
52. Н.Ганзориг а.а – Б.Ганболд а.а
53. Б.Бат-Эрдэнэ а.а– Б.Ганбаатар а.а
54. Х.Оргилболд а.а – Б.Бат-Орших а.а
55. Н.Золбоо а.а – Б.Эрдэнэхүү а.а
56. Б.Гончигтавхай а.а – Д.Энхбат а.а
Гурвын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав– Б.Батзориг а.з
2. Х.Мөнхбаатар у.а –Б.Амбасэлмаа а.з
3. Н.Батсуурь у.а– Б.Отгонбаатар а.а
4. П.Бүрэнтөгс у.а– Х.Батбаяр а.х
5. Ж.Бат-Эрдэнэ у.г – Ц.Мөнхбаяр а.х
6. Д.Баасандорж у.з –Э.Батбаатар у.х
7. М.Өсөхбаяр у.з– Д.Цогзолдорж у.н
8. Б.Соронзонболд у.з– Б.Уртбаяр а.а
9. Л.Пүрэвжав у.х– Ж.Бямбадоньд с.з ИМХ
10. Ө.Бат-Орших у.х – Н.Эрдэнэчулуун а.а
11. Т.Өсөх-Ирээдүй у.х– И.Ёндонсамбуу у.н
12. А.Цацабшир у.х– Ж.Отгонбаяр у.н
13. Ц.Содномдорж у.х –М.Бадарч а.а
14. Б.Пүрэвсайхан у.х – Э.Даш а.а
15. Ө.Даваабаатар у.х– Г.Ганцоож а.а
16. Э.Оюунболд у.х –С.Бямбадорж а.н
17. Ш.Уламбаяр у.н – Б.Ганболд а.а
18. Р.Пүрэвдагва у.н– Н.Батзаяа у.н
19. Л.Гантулга у.н– Д.Энхбат а.а
20. Ч.Баянмөнх у.н– Ч.Цогбаяр у.н
21. М.Эрдэнэбат у.н – Ш.Мөнгөнбаатар а.х.а
22. Б.Амарзаяа у.н – А.Давааням а.а
23. Ж.Чулуунбат у.н– Б.Бат-Орших а.а
24. Ц.Одбаяр у.н – Б.Эрдэнэхүү а.а
25. Л.Цэрэнтогтох у.н –Бо.Батжаргал а.а
26. Т.Баасанхүү у.н – О.Хангай а.а
27. Б.Бадамсүрэн у.н – Б.Бат-Эрдэнэ а.а
28. Л.Лха-Очир у.н – Н.Жаргалбаяр а.х.а
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав– Ц.Мөнхбаяр а.х
2. Х.Мөнхбаатар у.а – Н.Эрдэнэчулуун а.а
3. Н.Батсуурь у.а – Э.Даш а.а
4. П.Бүрэнтөгс у.а –А.Давааням а.а
5. Д.Баасандорж у.з – Б.Ганболд а.а
6. М.Өсөхбаяр у.з – Б.Эрдэнэхүү а.а
7. Б.Соронзонболд у.з – Б.Бат-Эрдэнэ а.а
8. Л.Пүрэвжав у.х– О.Хангай а.а
9. Т.Өсөх-Ирээдүй у.х– Н.Жаргалбаяр а.х.а
10. А.Цацабшир у.х– Ш.Мөнгөнбаатар а.х.а
11. Ц.Содномдорж у.х– Л.Цэрэнтогтох у.н
12. Ө.Даваабаатар у.х – Ж.Чулуунбат у.н
13. Э.Оюунболд у.х– Ч.Баянмөнх у.н
14. Р.Пүрэвдагва у.н– Л.Гантулга у.н
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав – Н.Эрдэнэчулуун а.а
2. П.Бүрэнтөгс у.а– Б.Ганболд а.а
3. Л.Пүрэвжав у.х – Б.Эрдэнэхүү а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х– Б.Бат-Эрдэнэ а.а
5. А.Цацабшир у.х – Э.Даш а.а
6. Ц.Содномдорж у.х– Ж.Чулуунбат у.н
7. Э.Оюунболд у.х – Р.Пүрэвдагва у.н
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав– гоц мөргөсөн
2. П.Бүрэнтөгс у.а –Б.Эрдэнэхүү а.а
3. Т.Өсөх-Ирээдүй у.х –Э.Даш а.а
4. Ц.Содномдорж у.х – Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав – Т.Өсөх-Ирээдүй у.х
2. П.Бүрэнтөгс у.а– Р.Пүрэвдагва у.н
Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав– П.Бүрэнтөгс у.а
/түрүүлэв/ /үзүүрлэв/