2014 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.