Энэ жилийн хувьд алтны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсан дүнтэй байсан. Тэгвэл ирэх онуудад дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэмэгдэнэ гэсэн найдвар байна гэж алт олборлогчид хэллээ.
Өнөөдрийн байдлаар нэг унци алт мянга нэг зуун доллар орчим байна. Хэдэн жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нэг унци алт мянга 800 америк долларын үнэтэй байсан. Тухайн үед алтнаас авах роялти татвар өндөр байсан учраас Монгол банкинд тушаах алтны хэмжээ хамгийн доод цэгтээ хүрч байжээ.