Элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж чадна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгаснаас хойш өдгөө 16 хүнд хагалгаа хийгээд байгаа аж. Тиймээс хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна бусад салбарт хамтарч ажиллах талаар ярилцаж тохирсон байна. БНСУ-ын тус эмнэлгийнхэнтэй хамтран ажиллаж, эмчилгээнийх нь шинэ арга, технологийг эх орондоо нутагшуулж чаджээ. Тэр ч бүү хэл цаашид элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж чадахаар болсон гэж дүгнэж байгаа ажээ. Тиймээс хоёр эмнэлгийн эмч нар хамтран, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийх гэж байна. Эмч нар одоо хагалгааны дараах эмчилгээг хэрхэн нутагшуулах талаар судалж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.