Соёлын төв өргөөнд МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал болж байна. Уг хурлаар МҮХАҮТ-ыг дараагийн дөрвөн жилд удирдах хүмүүсийг сонгох ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд тус газрыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тэргүүлж байсан юм. Өнөөдрийн ээлжих хурлаар тайлант хугацаанд МҮХАҮТ-аас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын Зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль зэрэг дөрвөн чухал асуудлыг хэлэлцэнэ. Харин сонгуульд нэр дэвшигчдийг журамын дагуу арваннэгдүгээр сарын 7-ноос энэ сарын долоон хүртэл бүртгэсэн байна.
Нэр дэвшигчид:
Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчид
С.Дэмбэрэл
О.Амартүвшин
Б.Лхагважав
МҮХАҮТ-ын даргад
-Магван овогтой Оюунчимэг
-Батцэнгэл овогтой Хаш-Эрдэнэ
-Ванчигдорж овогтой Отгондэмбэрэл
-Баярхүү овогтой Мөнхцэлмэг
МҮХАҮТ-ын Орлогч даргад
-Цэрэндорж овогтой Янсанжав
-Чулуунбат овогтой Нэргүй
-Төмөр-Ухна овогтой Золбоот
-Мянганбуу овогтой Сарандаваа
-Сандаг овогтой Бат-Эрдэнэ
-МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад
-Энэбиш овогтой Оюунтэгш
-Содномринчин овогтой Мөнхбат