Нийслэлийн Налайх дүүрэгт "Хашааны гадна хүн нас барсан байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад оршин суух хаяг тодорхой хаяггүй 50 орчим насны эмэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй осгосон байдалтай нас барсан байжээ.
Хэргийг нийслэлийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Ийнхүү хүйтэн сэрүүний улиралд иргэд өөрсдийн болгоомжгүйгээс осгож, нас барах тохиолдол ихээр гарч байгаа учир анхаарал, болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.