Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр “Хотын соёл ба залуучууд” сэдэвтуулзалт сургалтыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, “Хэл Иргэншил” Дээд Сургууль,“Чингис хаан” Дээд Сургуулиудыннийт 150 оюутан залуучууд хамрагдаж, “Улаанбаатар хотын түүх”, Хот төлөвлөлт, хотын ирээдүй”, “Хотын дүрэм журам”, “Хотын соёл”, 21-р зууны залуучуудын сэтгэл зүй гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.
Энэ үер НХХ-ийн дарга С.Сайнбаяр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын ахлах ажилтан,ахмад Б.Алтанзул, Нийслэлийн Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Очбаяр, Нийслэлийн Соёл Урлагийн газрын Урлаг, уран сайхныхэлтсийндаргаМ.Мөнхсайхан, Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Дэлгэрмэнд нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцож оюутан залууст мэдээлэл өглөө.
Тус арга хэмжээ нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын түүх, төлөвлөлт, хэтийн төлөвийн тухай ойлголт өгөх,хотын соёлд суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхталаар оюутан залууст мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, өгөх харилцан мэдээлэл солилцох, зайлшгүй мэдэх анхан шатны эрх зүйн мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд зорилготой юм.