Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн мөсөн гулгуурын хоёр байгууламжийг өнгөрсөн жил Чингис хааны талбайд байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн адил шинэ жилийн баяраас урьтаж Чингисийн талбайн урд талд мөсөн гулгуурын талбай байгуулахаар болжээ.
Уг ажлыг энэ сарын 13-ны дотор хийж гүйцэтгэхийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас үүрэг болгосон байна. Түүнчлэн дүүргүүдийн ЗДТГ дүүрэг бүр шинэ жилийн уур амьсгалыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бий болгохыг үүрэгджээ