Монгол Улсын нэгдсэн төсвийн арван нэгдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 83.8 хувийн, нийт зарлага 86.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 440.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 104.0 тэрбум төгрөгөөр илүү байна.
Нэгдсэн төсвийн орлого
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2014 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5,267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1,019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 85.9 хувь, татварын бус орлогоор 14.1 хувь
тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.
Нэгдсэн төсвийн зарлага
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 6,623.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5,708.3 тэрбум төгрөгийн буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4,737.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4,119.0 тэрбум төгрөгийн буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.