Зарим замын тэмдэглэгээг засварлажээ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн бааз өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Дарь- Эхийн чиглэлийн замд бетонон түмбэ тавих ажилд таван хүн ажиллаж, 24 нүх ухаж бэлтгэжээ.

“Нийгата” NP 600 B асфальт бетон үйлдвэрийн битум агуулах савыг цэвэрлэж, автозамын эвдэрсэн 60 ширхэг хайсыг сэлбэж зассан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 31 дүгээр сургуулийн дэргэдэх авто зам эвдэрснийг цэвэрлэсэн, Хуучнаар 22-н товчооны гурван ширхэг тэмдэг сольж байрлуулжээ. Таван шард 5.19 а, б тэмдэг хоёр ширхэг, 5.32 тэмдэг нэг ширхгийг тэгшилж засварласан байна. Геологийн лабораторийн уулзвар дахь хайс, Депогийн уулзвар дээр 5.19 а, б тэмдэг хоёр ширхэг, 4,1 тэмдэг нэг ширхгийг тэгшилж засварлав. Саппорогийн тойрогт 5.19 а, б тэмдэг хоёр ширхгийг тэгшилж, III эмнэлгийн автобусны буудал дээрх 5.32 тэмдгийг тэгшилж засварлажээ.

Баянгол дүүрэгт Төмөр замын уулзварын зүүн талд тойргийн хайсыг, Баруун 4 зам дээр 5.19 а, бтэмдэг хоёр ширхэгийг засварлаж хэвийн байдлыг хангав. Мөн Нарны гүүрний шороог цэвэрлэж ачсан ба 25-р эмийн сангийн уулзвар дээрх 4.2 а тэмдэг дайрагдсаныг хураан авлаа. Хан-Уул дүүрэгт 120-ийн гүүрэн гарцны доор эвдэрсэн байсан нэг хайсыг сольж шинээр хийв. Баянзүрх дүүрэгт Бөхийн өргөөний орчимд 5.19 а, б тэмдэг нэг ширхгийг засаж тэгшлэв. Сүхбаатар дүүрэгт МУБИС-ийн дэргэдэх ССТВ тэмдгийг засаж тэгшилсэн байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.