Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын; Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын; Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын; Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын; Цэдэвдамбын Оюунгэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын; Ядамсүрэнгийн Санжмятавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдын; Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын; Нацагийн Удвалыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөх,
Харин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар Дамбийн Дорлигжавыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар Дондогдоржийн Эрдэнэбатыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Дамдины Цогтбаатарыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар Намхайн Төмөрхүүг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар Содномын Чинзоригийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Раднаагийн Бурмааг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Дашзэвэгийн Зоригтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар Мэндсайханы Энхсайханыг томилуулахаар Улсын Их Хурлын даргад өргөн барилаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.