Д.Дорлигжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өчигдөр АН бүлгийн хуралдаанаараа Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдад нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг гаргасан. 

Энэхүү нөхцөл байдалтай уялдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж,  Д.Дорлигжавыг Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг даалгажээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.