Цөмийн энергийн газар татан буугдана

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Засгийн газрын агентлагуудыг шинээр тодорхойлсон байна. Ингэснээр шинэ Засгийн газар тохируулагч агентлаг 10, хэрэгжүүлэгчтэй агентлаг 18-тай ажиллахаар болжээ. Харин Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг тус тус татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан Тахарын алба жил хүрэхгүй хугацаанд ажиллаж, үйл ажиллагаа нь жигдэрч амжилгүй татан буугдлаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат (103.229.121.181)
    Буулгах нь зөв сайдаа үндсэн үүргээсээ хазайж мөрдөх алба болсон тахарыг буулгах хэрэгтэй
    2015 оны 01 сарын 16 | Хариулах