“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2014.12.05/ төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.
Тэрээр эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирсэн хүмүүст Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, Монгол Улсын ардчиллын өнөөгийн бодит байдал, 25 жилийн хугацаанд бидний олсон ололт, амжилтыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэх, дүгнэх нийгмийн шаардлага байгааг мэдэрч, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа Улс төрийн боловсролын академи, Монголын Ардчилсан холбоонд талархаж буйгаа илэрхийлэв.