Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 818.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт өчигдрийн байдлаар арилжааны банкуудад иржээ. Үүнээс банкууд 18661 зээлдэгчийн нийт 526.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 26880 иргэнд 1519.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ