”Gannam style” дуу Youtube - ийн шинэ рекорд боллоо

Өмнөд Солонгосын дуучин ПиЭсВай-н Ганнам Стайл дуу үзсэн хүний тоогоороо  Youtube  сайтын дээд хязгаарыг эвдлээ. Түүний дууг үзсэн хүмүүсийн тоо 2,147,483,647-т хүрчээ. Урьд өмнө нь ийм үзүүлэлт огт гарч байгаагүй бөгөөд Ютүб сайтын үзсэн хүний тоог дахин давтагдахааргүй хэмжээнд хүргэж, цаашдаа үзэгчийн хязгаарыг 9,223,372,036,854,775,808 болгон өөрчиллөө. Тус сайтын тоолуур өмнө нь 32-битийн бүхэл тоо ашигладаг байсан бөгөөд аливаа уран бүтээлийг 2,147,483,647 удаа үзсэн нь байх боломжгүй үзэгдэл аж. Энэ сарын эхний өдөр Ютүбсайтын албан ёсны мэдэгдэлд “Манай зүгээс 32 битийн бүхэл тоог даван гарсан тоонд хүрнэ гэж бодож байсангүй” гэжээ. Ютүбийг эзэмшдэг Гүүгл Дэ Верж цахим хуудаст өгсөн мэдээлэлдээ хоёр сарын өмнөөс ийм зүйл болохыг анзаараад үзэгчийн тоо хоёр тэрбум давахад бэлтгэн системийн шинэчлэл хийсэн гэж мэдээлэв. Одоо тус сайтын бичлэгийн үзвэрийн тоолуур 64 бит бүхэл тоо болсон бөгөөд ямар нэгэн бичлэгийг дээр дурдсанчлан 9.22 квинтиллион хүртэл саадгүй тоолох боломжтой болгожээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.