Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос Реал Мадридын супер од Кристиано Роналдод '2013 оны Дэлхийн шилдэг мэргэн бууч'-ийн шагналыг гардуулан өгсөн байна. Кристиано Роналдогийн хувьд өнгөрсөн он буюу 2013 онд 69 гоолыг оруулсан бөгөөд үүнийхээ 10-ийг нь Португалын шигшээ багийн төлөө хийжээ.
Энэ талаараа Кристиано "Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос 2013 оны Дэлхийн шилдэг мэргэн буучийн шагналыг хүртэж хүндлэгдлээ. Бүгдэд нь баярлалаа." гэсэн байна. Тэрээр Ла лигийн энэ улиралд 20 гоолыг оруулчихаад байгаа билээ.