Монголын Ардчилсан холбоо, Улс төрийн боловсролын академитай хамтран ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд эхэлж байна. Эрдэм шинжилгээний хуралд нийтлэлч Баабар “Монголын ардчилал ба ардчилах үйл явц” сэдвээр илтгэл тавих бол Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат “Ардчилал ба улс төрийн хөгжил-тоон хэлээр”, Сант марал төвийн захирал Л.Сумати “Ардчиллын үнэт зүйлс өөрчлөлт, төлөвшил” сэдвээр илтгэл тавих юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ардчилал ба Үндсэн хуульт ёсны хөгжил, ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Хатанболд “Монголын залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлт” сэдвээр лекц унших ажээ.