Японы Токио хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая 60 кг-ын жинд барилдаж байгаа дэлхийн аварга Г.Болдбаатар хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, яллаа.
Манай бөх эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Узбекстаны бөх Урозбоев Диёорбектэй барилдаж, юүко үнэлгээгээр ялсанаар гуравдугаар тойрогт үлдэж байгаа юм.
Манай бөх дараагийн тойрогт Чехийн бөх Дэвид Пулкрабектэй барилдахаар боллоо. Чехийн бөх хоёрдугаар тойрогт Их Британийн Эшли Мкензиг буулгаж авсан юм