“Амьдралын үнэр” кино олон улсын кино наадмаас гранпри хүртлээ

Австри улсад болсон олон улсын богино хэмжээний кино наадмаас “Амьдралын үнэр” кино гранпри шагнал хүртжээ. Дэлхийн 80 гаруй орны уран бүтээлчид оролцсон тус наадам гэр бүлийн хүчирхийллийн тухай хөндсөн уран бүтээлүүдээс шилдэгийг нь шалгаруулдаг. Тус кинонд хойд ээжтэйгээ амьдардаг Анар охины тухай өгүүлдэг ажээ. “Амьдралын үнэр” киноны найруулагчаар Б.Батболд ажилласан бол гол дүрд нь долоон настай Х.Хүслэн тогложээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.