Завхан аймгийн зэс, алтны уурхайн талбайд 1000 гаруй шувуу үхжээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй зэс, алтны ашиглалтын лицензтэй “Баян-Айраг эксплоришн” компанийн эзэмшлийн талбайд шувууд олноороо үхжээ. Эхний удаад буюу өнгөрсөн долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 22 хүртэл нэг сарын хугацаанд 1000 гаруй шувуу цахилгаанд цохиулж үхсэн байжээ. Түүнчлэн компанийн эзэмшлийн талбай дахь цианиттай уснаас хордож дахин 250 шувуу үхсэнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоожээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.