Шинэ Засгийн газрын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүдүүвч

Дөнгөж саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ.

Байнгын хорооны хуралдаан өглөө 09:00 цагаас зарлагдсан байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Ингэхдээ Засгийн газрыг 15 яам, 19 сайдтай байхаар тусгасан байсан юм. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын бүтэц дээр тохиролцож чадахгүй байгаа учраас байнгын хорооны хурал ийнхүү хойшилсон гэдгийг хэлж байсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шинэ Засгийн газрын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүдүүвчийг хүргэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.