Хорлоо эмээ шинэхэн байшиндаа удахгүй орно

Цахим сүлжээний "Монгол тусгал” ТББ-аас 90 настай Хорлоо эмээд туслах аяныг эдгээр өдрүүдэд өрнүүлээд байгаа билээ. Хорлоо гуай Цагаан байрнаас Бөмбөгөрийг зорьж халуун цай худалдаж амьдардаг бөгөөд ганц хүү нь сэтгэцийн өвчтэй аж. Умгар амбаарт амьдардаг буурайд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. 


Хорлоо эмээгийн шинэ байшингийн зураг төслийг  “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргаж,  залуус байшинг богино хугацаанд барихын тулд 60 хувийн гүйцэтгэлтэй бэлэн контейнер хаус авсан байна.

Тэдний зүгээс өвлийн хүйтэнд байшин барих амаргүй гэж үзэж, “Эрдэнийн Шинэ Өргөө” ХХК-аас бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртөг 2 500 000 төгрөгөөр худалдаж авчээ. Харин хаалга, цонх дулаалга, засал чимэглэлийг нь залуучууд өөрсдөө хариуцаж хийхээр болсон байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.