УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Хурал хойшлогдох болсон нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Засгийн газрын бүтэц дээр эцсийн тохиролцоонд хүрээгүйтэй холбоотой гэх таамаг байгаа.