Нотариатчид 1 хувийн шимтгэл авах ёсгүй

ШӨХТГ-аас Нотариатдчын танхимд шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, нотариатч хүн тамгаа өөрөө дарж, гарын үсэг зурах ёстойг хуулинд тусгасан байдаг. Гэтэл туслахаараа дамжуулан энэ үйлчилгээг иргэдэд хүргэж байсан нотариатчид байжээ. Энэ нь тухайн нотариатч өөрийн эрхээ түтгэлзүүлэх гол үндэслэл болж байгаа юм. Тиймээс дээрх дөрвөн хүнийг Нотариатчдын танхимд уламжилж хариуцлага тооцуулсан байна.

Мөн үйлчилгээний хөлс нэрээр нэг хувийн шимтгэл авах нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзээд болиулсан гэнэ. Хэрэв нотариатаар баталгаажуулах үйлчилгээ авсныхаа төлөө ийм төрлийн шимтгэл төлөх хэрэг гарвал энэ талаар ШӨХТГ-т хандаж болох юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.