Камертоны Мээдээ ”Гоёл-2015”-ын топтой нэр холбогдсоноо нуух гэж ярилцлага өгөв уу

Өчигдөр орой Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл-2015” дууссан. Харин өнөө өглөө Гоёл наадмын топ Х.Бадамгэрэлийн нэгэн хэсэг нэр холбогдож явсан Камертоны Мээдээ зарим нэгэн сайтад ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын агууллага ихэвчлэн хувийн амьдралынх нь талаар байсан бөгөөд шинэхэн топын тухай ганц үг алдаагүй байна. Цахим хуудсаар топ, мисс Х.Бадамгэрэл, Камертоны Мээдээ хочрын хамт их л ойр дотно авхуулсан зураг цацагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч энэ талаар хэн хэн нь ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин ч бүр эсрэгээрээ Мээдээг гомо, Бадамгэрэлийг лесби хэмээн цоллоод амжсан. Ингээд Мээдээгийн нэгэн сайтад өгсөн ярилцлагаас сонирхож үзье

-Мээдээ хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд эхнэр авч хувийн амьдралаа зохиосон. Ганц бие байх нь boyband-уудын фенүүдийнхээ сонирхлыг татаж, анхаарлын төвд байх шалгарсан менежмент шүү? Мээдээ эхнэрээ танилцуулаач?
-Заяаны хань зам дээр гэдэг үг үнэн юм билээ. Эхнэртэйгээ эртний танилууд л даа уг нь. 2007 оноос хойш ойртож дотноссон ч гэрлэчихнэ гэж бодож байгаагүй ээ. Нэг л мэдсэн уулзаж бие биедээ дасаад хайртай болж гэр бүлээ зохиосон. Бас бидний хайр сэтгэлийн гэрч болсон хөөрхөн үртэй болсон бид хоёр. 

-Гэрлэхгүй удсан чинь чамд багагүй эрсдэл дагуулсан. Нэг хэсэг Мээдээ гомо гэсэн яриа дэлгэрсэн. Гэрлэсний чинь дараа ч гэрлэлт нь халхавч гэсэн яриа гарсан. Энэ бүхэнд яагаад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгдөггүй юм бэ? 
-Тэр үед хүмүүс янз бүрээр  л ярьсан. Худлаа юмыг наадах чинь худлаа гэж хэд хэлэхэв дээ. Ер нь хүмүүсийн үнэнийг хэлчихээр далдаганаад хачин болоод зарга хийгээд элдэв янзын хурал зарлаад сүйд болдог. Нэгэнт л худлаа зүйлийг мянга тайлбарлаад байх шаардлагагүй учраас тайлбар хийж хэвлэлийн баатар болохыг хүсээгүй. Дуугүй байх нь ухаалаг шийдвэр гэж үзсэн. 
-Мээдээ герман найз бүсгүйтэй боллоо гэсэн мэдээллийг бататгаж, чи найз бүсгүйн хамт папараццид өртсөн. Тэр бүсгүй юу болсон бэ?
-Яс үндэстэн харгалзахгүй хүн найз нөхөдтэй байж яагаад болохгүй гэж. Тэр герман бүсгүй надад таалагдаж  бид хоёр үерхсэн. Монголд танилцсан юм. Үерхэж нөхөрлөж байж цаашдын хань ижлээ сонгодог. Ер нь би яаруу хүн биш л дээ. Амьдралын ханиа яаралгүй маш их бодож байж сонгосон. 

Харин тун удахгүй шинэхэн топ хэрхэн юу өгүүлэхийг чагнаархан суух л үлдлээ. Үнэхээр лесби юу эсвэл Мээдээгийн амраг уу хэмээх таавар олон дунд эргэлдсээр байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • saran (202.179.10.94)
    oo bae good
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • uujhb (202.179.10.94)
    hooh
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • holn Dolu (202.179.10.94)
    araish dee ugyi dailgui dee
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Daariibaa (202.179.10.94)
    son
    2014 оны 12 сарын 25 | Хариулах