2014 оны 9-11 сарын хооронд нийт 17 удаагийн үйлдлээр автомашины гурвалжин цонхыг хагалж доторрхи эд зүйлийг нь хулгайлсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн байцаалт явуулж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэд та бүхэн машинаа зориулалтын харуул хамгаалалттай зогсоол талбайд байрлуулах зайлшгүй шаардлагатай. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан машины хучлага бас алдагдах тохиолдол ч мөн цөөнгүй бүртгэгдэж байгаа тул хучлагаа гинжлэх, дугаар тавих, түгжих, машинаа дохиоллын систем байрлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол хулгайн гэмт хэргээс сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.