Оюутолгойд гал гарсан шалтгаан ”гагнуурын оч”

"Оюутолгой"-н ордын баяжуулах үйлдвэрт өчигдөр орой 17.55 цагт гал гарсан тухай мэдээлэл цацагдсан. Галыг Оюутолгойн ордын дэргэдэх гал унтраах ангийнхан орой 19.00 гэхэд бүрэн унтрааж дууссан байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар гагнуур хийж байхад оч үсэрснээс болсон гэж тогтоогоод байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.