Усэйн Болт олон улсын хөнгөн атлетикийн шилдэг 10-т багтсангүй

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) 2014 оны шилдэг хөнгөн атлетикчдийг тодруулсан байна. Энэ жилийн шилдэг тамирчнаар Францын тулгууртай харайлтын тамирчин Рено Лавиллени, Шинэ Зеландын бөөрөнцөг түлхэгч Валери Адамс нар шалгарчээ.  Р.Лавиллени энэ шагналыг авч буй Франц улсын анхны тамирчин юм.

Харин Ямайкийн тамирчин “Цахилгаан” хочит Усэйн Болт энэ жилийн дэлхийн шилдэг хөнгөн атлетикчдийн эхний 10 хүний жагсаалтад ч багтаж чадаагүй гэнэ. Тэрээр 2008, 2009, 2011, 2012, 2013 онуудад шилдэг хөнгөн атлетикчаар шалгарч байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.