
Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн 2015 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж төслийг НИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын арваннэгдүгээр дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар хийсэн юм.