БНХАУ-д манай улсын 41 иргэн ял эдэлж байгаа билээ. Тэдний дийлэнх нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг талаар мэдээллийн хэрэгсэлүүдэд ГЯ-наас тодорхой тоо баримт өгч байдаг. Хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байгуулснаар биеийн байдал нь муу байгаа манай улсын гурван иргэнийг эх оронд нь яаралтай шилжүүлж авахаар болжээ. Хуульзүйн яамны хувьд энэ онд багтааж 14 иргэнийг Монгол Улсад шилжүүлэхээр хүсэлт гаргаад байгаа аж.