БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.