
Яарч тэвдсэн үед хамгийн амархан, хялбархан, хурдан салат хийх жорыг танд танилцуулъя. Уг салат нь өег шим тэжээлтэй бөгөөд хоол хийх завгүй үед талхны хачир болгон идэхэд нэн тохиромжтой. Танд зөвхөн чанасан өндөг байхад л хангалттай.

Урьдчилан чанасан бэлэн өндөг ашиглаж болно. Эсвэл өндгөө 15-20 минут давстай усанд чанаад дараа нь хүйтэн усанд сойно.

Өндгөө хальслан цэвэрлээд дөрвөлжин байдлаар жижиглэн хэрчинэ.

Ингээд хэрчсэн өндгөн дээрээ 3 хоолны халбага майноз, 1 хоолны халбага гич, 1-2 чимх давс болон хүсвэл хар перц, ногоон сонгино хэрчиж хийгээд сайтар хутгана.

Ингээд л амтлаг тэжээллэг салат агшин зуур бэлэн боллоо. Хэрвээ таны хөргөгчинд гахайн утсан мах, хиам, талх, салат навч зэрэг бэлэн бүтээгдэхүүн байгаа бол салатаар хачирлан идээрэй.