Шилэн кабелийн трасс дээр 10 иргэн, нэг байгууллагад газар эзэмших зөвшөөрөл өгчээ

Архангай аймгийн хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд тандалт судалгааг хийж гүйцэтгэжээ. Тандалт судалгаагаар аймгийн төвд Батцэнгэл-Аймгийн төв магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр гурав, Батцэнгэл суманд Өгийнуур-Батцэнгэл, Батцэнгэл-Аймгийн төв чиглэлийн магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр хоёр, Өгийнуур суманд Өгийнуур-Батцэнгэл чиглэлийн магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр Хаан банкинд, Өгийнуур-Өлзийт, Өгийнуур-Могод чиглэлийн магистрал шилэн кабелийн трасс дээр гурав, Тариат суманд Өндөр улаан-Тариат чиглэлийн магистрал шугамын трасс дээр хоёр иргэнд тус тус гэр бүлийн өмчлөл болон бусад эзэмшлээр газар олгогдож хашаа баригдсан нь “Харилцаа холбооны тухай” хуулийн заалтуудыг зөрчсөн байв. Харилцаа холбооны хамгаалалтын зурвас зөрчснөөр мэдээлэл харилцаа холбооны салбарт гарах эрсдлийн талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдын Засаг дарга нарт мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох газруудад хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгөөд байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.