Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 3.254 ширхэг хувьцааг 18.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр “А” самбарт 14 компанийн 2.921 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 14.4 сая төгрөгийн, гүйлгээ хийгджээ. Харин “Б” самбарт таван компанийн 333 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн ТОП-20 индекс 14,949.98 нэгж буюу 0.03 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.